Египет улсын элсэн цөлд 4.5 тэрбум ам.доллараар өндөр хурдны төмөр зам барьж байна

Египет улсын элсэн цөлд 4.5 тэрбум ам.доллараар өндөр хурдны төмөр зам барьж байна

Тун удахгүй Египетийн элсэн цөлд өндөр хурдны галт тэргийн төмөр зам байгуулагдаж зорчигчид болон ачаа тээвэрлэх боломжтой болно гэжээ.

Энэхүү галт тэрэг нь тус улсын нийслэлийг эргэн тойрны шинэ хотуудтай холбох ба Германы “Siemens Mobility” компанитай гэрээ байгуулж нийт 1800 км төмөр замыг барихаар болжээ. Тус компанийн мэдээлснээр энэ шугамын эхний хэсэг нь 2023 онд ашиглалтад орох ба Улаан тэнгис дэх Айн Сохна боомт хотуудыг Газар дундын тэнгисийн Марса Матрух, Александрия хоттой мөн  холбох аж. Арабын гэрээт гүйцэтгэгчид хэлэхдээ, нийт гэрээний өртөг нь 4.5 тэрбум ам.долларын өртөгтэй гэжээ.

Одоогоор Египет 100 сая гаруй хүн амтай бөгөөд 1980 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн аж. Мөн 20 сая иргэн элсэн цөл хэсэгт амьдрахыг илүүд үзсэн бөгөөд энэхүү өсөлтийг хадгалахын тулд тус хурдны галт тэрэг нутгийнхаа дэд бүтцийг бэхжүүлж, хот суурин газрын хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд тусална гэжээ.

Мөн энэхүү холболт нь жилд 30 гаруй сая хүн тээвэрлэх бөгөөд зорчих хугацааг 50 хувиар бууруулж, ачааны даацыг 15 хувиар нэмэгдүүлэх юм байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө