UFC-д тулалдаж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан "визний асуудал"-аас болж цуцлагдлаа

UFC-д тулалдаж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан "визний асуудал"-аас болж цуцлагдлаа

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийг шилдэг холбоо болох UFC-д тулалдаж буй анхны Монгол тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа.

Тэрбээр Америкийн нэгдсэн улсын тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүссэн аж. Түүнийг төлөөлдөг “Phoenix MMA & K1 Management” байгууллагын гаргасан мэдэгдэлд “АНУ виз авах хугацаа нь хойшилсон тул Д.Батгэрэлийн Жексонтой хийх тулаан цуцлагдлаа. Шинэ өрсөлдөгч болон тулааны товыг удахгүй зарлана” гэжээ. Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.