О.Балжинням аварга бөхийн холбооны дэд тэргүүнээр сонгогдов

О.Балжинням аварга бөхийн холбооны дэд тэргүүнээр сонгогдов

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр/2021.09.17/ болжээ. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн аж. Үүнд:

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга О.Балжиннямыг ажиллуулахаар батламжлав.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд дэд тэргүүн нь тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО




Өнөөдөр хонь өдөр

50 минутын өмнө