Дэлхийн армийн боксын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ

Дэлхийн армийн боксын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ

Энэ есдүгээр сарын 18-25-ныг дуустал Дэлхийн цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Москва хотноо эхэлжээ.

Тус тэмцээнд дэлхийн 39 орны 300 гаруй тамирчин таван жингийн төрөлд тулалдах аж. Харин манай улсаас Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг болон Х.Энхмандах, Х.Энх-Амар, О.Тулга, М.Энхжаргал, Т.Болортуул, Г.Бадмаараг нар оролцох бөгөөд “AIBA”-ын хоёр одтой, гавьяат дасгалжуулагч А.Гантулга, “AIBA”-ын нэг одтой дасгалжуулагч ОУХМ Ж.Отгонбаяр нар дасгалжуулагчаар ажиллах юм.