ВИДЕО: Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна

ВИДЕО: Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна

Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга барьсан олон зөрчил гарч байгаа бид мэдэх билээ.

Тэгвэл саяхан мөн цахим орчинд Зайсан толгойг тойруулж УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хашаалж, зайсан толгойн зүүн хэсгийг дулаанаар хангах шугамын ажлыг гацааж байгаа талаар мэдээлэл гарсан юм.

Тус хэрэг дээр хэд хэдэн асуудал хөндөгдөж гарч ирж байгаа бөгөөд Л.Гүндалайгийн хэлснээр тэрбээр энэхүү газрыг өөрийн “Өмчит” гэсэн бөгөөд хууль журмандаа дархан цаазат газарт иргэн болоод байгууллага газар авах зөвшөөрөл авсан бол “Газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх; Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн горимоор хориглосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” зэргийг хориглоно гэж заасан байдаг байна.

Иймд Л.Гүндалай үнэхээр Зайсан толгойд газар авсан бол ямар зориулалттай авсан, хэрхэн авсан талаар холбогдох албаны хүмүүс тодруулж, тайлбарлахыг шаардаж, тус барьсан хашааг буулгаж буй бичлэг цахим орчинд цацагджээ.

ВИДЕО: