ОХУ-д болж буй “Цэргийн ДАШТ”-нд Э.Цэндбаатартай өрсөлдөх О.Тулга нарын НАЙМАН тамирчин оролцож байна

ОХУ-д болж буй “Цэргийн ДАШТ”-нд Э.Цэндбаатартай өрсөлдөх О.Тулга нарын НАЙМАН тамирчин оролцож байна

МУГТ Э.Цэнбаатарыг “Үндэсний шигшээ багаас хөөх” шийдвэрийг Монголын боксын холбооноос гаргаж, түүнийг ДАШТ-нд оролцох боломжгүй болгосон нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Иймд ДАШТ-ний 60 кг-нд жинд оролцох эрхийг аваад байгаа О.Тулга болон Э.Цэндбаатар нарын дунд халз сорилго хийж, ялалт байгуулсныг нь тус тэмцээнд оролцуулах шийдвэрийг МБХ-ноос гаргасан.

Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатартай өрсөлдөх О.Тулга ОХУ-ын Москва хотод болж байгаа “Цэргийн ДАШТ”-нд оролцож байгаа ажээ. Тодруулбал, тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 3-н тамирчин оролцож байгаа ажээ. Энэ талаар тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын талаас дараах танилцуулга бүхий мэдээллийг бэлтгэж олон нийтэд хүргэсэн байна.

Цэргийн ДАШТ-нд оролцож буй Монгол Улсын тамирчид

О.Тулга нь 2001 онд төрсөн энэ жил 20 настай. Алдар спорт хороонд 12 настайгаасаа хойш 8 дахь жилдээ боксын спортоор А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж байна. Боксоор хичээллэсэн 8 жилийн хугацаандаа хамгийн том амжилтаа 2019 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль зүүснээр гаргаж байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-нд цар тахлын улмаас оролцож байгаагүй, өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг ажээ.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө