3х3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

3х3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс  тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацсан байна.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн. U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.

Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2-т орсон.

 Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6-р байранд орлоо. Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

 Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монголулс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.

Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association

 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө