Сонгинохайрхан дүүрэгт 60 настай эрэгтэй бусдад хутгалуулж, амиа алджээ

Сонгинохайрхан дүүрэгт 60 настай эрэгтэй бусдад хутгалуулж, амиа алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд “хаалга онгойлгох шаардлагатай байна” гэсэн дуудлагыг өнөөдөр /2021.09.20/00:49 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 01:02 цагт очиход тус тоотод оршин суух хаягтай иргэн Г /60 настай эрэгтэй/ бусдад хутгалуулж амиа алдсан байсныг цонхоор орж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ