Дорноговь аймагт байлдааны зориулалттай сум олджээ

Дорноговь аймагт байлдааны зориулалттай сум олджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-д байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба 11:26 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 11:28 цагт очиж, 3 минут ажиллан 50см урттай 120 мм голчтой “Миномётын мин” 1 ширхэг сумыг аюулгүй болгосон байна.