Хөвсгөл аймагт сайн дураараа ажиллахаар нүүсэн ХСҮТ-ийн эмч Б.Түвшин мэс заслаа хийж эхэлжээ

Хөвсгөл аймагт сайн дураараа ажиллахаар нүүсэн ХСҮТ-ийн эмч Б.Түвшин мэс заслаа хийж эхэлжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр /2021.08.30/ Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Баясгалангийн Түвшин гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сайн дураар ажиллахаар зорьж байгаа талаар бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл тэрбээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс заслын эмчилгээгээ эхлүүлсэн байна. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа, “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээгээ хийгээд эхэлсэн. Хөвсгөлд хөхний хорт хавдрын анхны мэс заслыг ХСҮТ-н эмч Б.Одбаяр эмч найз маань ирж хийлээ. Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. АУ бол багийн ажил. Хавдар судлалын үндэсний төв, нийт багш нар, энэ үйлийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид хичээнэ ээ” гэсэн байна.