Ерөнхий сайд өнөөдөр Гашуунсухайт боомтод ажиллана

Ерөнхий сайд өнөөдөр Гашуунсухайт боомтод ажиллана

Өнөөдөр /2021.09.20/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын хилийн боомтод ажиллахаар болжээ. Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 2-ны 185 дугаар тогтоолоор нүүрсний экпортын хилийн бүсэд чингэлэгт тээврийн терминал байгуулахаар болсон. Энэ дагуу Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулж буй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү ажилтай биечлэн танилцана гэжээ.