СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.09.18,19/ тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 734 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс осол хэргийн шинжтэй 483 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс нийслэл хотод есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан бол харин орон нутагт ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, дүрмээрээ явахыг анхааруулж байна.