Увс аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн 312 тохиолдол батлагдав

Увс аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн 312 тохиолдол батлагдав

Орон нутагт халдварын тархалт нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагт Увс аймагт гэхэд коронавирусийн 312 тохиолдол батлагдсан талаар тус аймгийн Онцгой комисс мэдээллээ. Шинээр батлагдсан халдварын 241 нь аймгийн төв Улаангом суманд бүртгэгджээ. Мөн хугацаанд 154 хүн эдгэрсэн байна.

Ингэснээр Увс аймагт батлагдсан халдварын тоо 7406 болсон бол,  5688 хүн эдгэрчээ. Аймгийн хэмжээнд халдварын улмаас 10 хүн эндсэн байна.