СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд тогтоол усанд живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд тогтоол усанд живж, амиа алджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км/-т тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдөр/2021.09.20/ 13:48 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 15:46 цагт очиж иргэн Д /13 настай, эрэгтэй/ 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.