​Өнгөрсөн шөнө шатахуун олгоогүй импортлогч ААН-үүдэд хариуцлага тооцох санал гаргажээ

​Өнгөрсөн шөнө шатахуун олгоогүй импортлогч ААН-үүдэд хариуцлага тооцох санал гаргажээ

Өнөөдөр /2021.09.21/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд шатахуун импортлогч аж ажуй нэгжүүдтэй уулзаж байна.

Уулзалтын үеэр Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуун орон нутагт 17-18 хоногийн, нийслэлд 3-5 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлжээ. Мөн өчигдөр шөнө дур мэдэн АИ-95 автобензинийг литр тутамд 100 төгрөгөөр нэмж, крантаа хаасан импортлогчдод хариуцлага тооцох санал гаргасан байна.