ОХУ-д засварын ажил хийгдэж буйтай холбоотой баруун аймгуудын цахилгааныг ГУРВАН хоног хязгаарлана

ОХУ-д засварын ажил хийгдэж буйтай холбоотой баруун аймгуудын цахилгааныг ГУРВАН хоног хязгаарлана

2021 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдийн 06:00 цагаас 20:00 цаг хүртэл ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийхээр болжээ.  

Улмаар дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах шийдвэр гарсан байна. Харин эрчим хүч зайлшгүй шаардлагатай эмнэлэг, үйлдвэр гэх мэт нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөн УЦС-аас цахилгаанаар хангах аж.