"Петровис компани АИ-92 бензин дээр 28 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн" гэв

"Петровис компани АИ-92 бензин дээр 28 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн" гэв

Шатахууны хомстол, үнийн өсөлтийн талаар холбогдох салбарын удирдлагууд болон импортлогч компаниуд мэдээлэл хийлээ. Энэ үеэр шатахуун импортлогч компаниудын төлөөлөл дараах мэдээллийг өглөө.

“М ойл” компанийн дэд захирал н.Батсүх

“АИ 92 авто бензиний одоогийн зарж буй үнэ бол 2050. Энэ нь бидний хувьд хугарлын цэг буюу литр тутамд -50 төгрөгийн алдагдалтай явж байна. Өмнө нь 1450 төгрөгөөр долдугаар сарын 1 хүртэл худалдаалсан. Энэ хооронд нефт нийлүүлэгч компаниуд бүгд алдагдалтай ажилласан. Манайх гэхэд АИ 92 бензин дээр сард ойролцоогоор 600 сая төгрөгийн алдагдалтай ажилласан” гэв.

“Петровис” компанийн төлөөлөгч н.Байгаль

“Манай компани мөн АИ 92 авто бензинийг 2050 төгрөгөөр худалдаалж байгаа. Энэ нь бидний анх тооцоолсон өртгөөс 123 төргөрийн алдагдалтай байна гэсэн үг юм. Өнөөдрийг хүртэл "Петровис" компани АИ 92 бензин дээр 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Зах зээлийн хуулиар АИ 92 бензиний үнэ 2200 болох ёстой. Гэвч Засгийн газраас цар  тахлын нөхцөл байдал, нийгмийн хариуцлагын үүднээс та бүхэн “үнээ барь” гэдэг үүрэг өгсөн. Үүний дагуу бид үнээ “бариад” явж байна. Магадгүй өнөөдрийн нөөцийн байдал үүнтэй холбоотой. Бид сүүлдээ бензин авах бэлэн мөнгөгүй болсон. Тиймээс байгаа мөнгөндөө тааруулж бензин авсан” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: