Жуковын газрын асуудлыг яаралтай шийдүүлэхээр иргэд Засаг даргад шаардлага хүргүүлжээ

Жуковын газрын асуудлыг яаралтай шийдүүлэхээр иргэд Засаг даргад шаардлага хүргүүлжээ

Өнөөдөр /2021.09.21/ Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Жуковын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд "Содмонгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нарийн хамаарал бүхий компаниуд барилга барихаар зэхэж, газрын асуудлыг шийдэж өгөхгүй байгаад бухимдан эсэргүүцэлээ илэрхийлж, "MeToo" хөдөлгөөний төлөөлөл М.Нарантуяа болон тэр хавийн оршин суугчид  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа тус Жуковын газрыг яаралтай шийдүүлэхээр жагсжээ.

Тус асуудал энэ сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж байсан ба  “2021 оны зургадугаар сарын 1-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Жуковын талбайн газар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах тус газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын даргад өгсөн.

Тодруулбал, тус газарт ААН-үүдэд олгогдсон газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж нийтийн эдэлбэр болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт Ерөнхий сайд үүрэг болгосон"

Иймд тус газрыг хариуцсан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хандаж, "MeTo" хөдөлгөөний төлөөлөл дуучин М.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа, "Таньд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байхад одоо болтол бүхэл бүтэн гурав, дөрвөн сар ямар нэг шийдэл огт гарсангүй. Тийм учраас тэр хавийн төлөөлөл болсон иргэдийг хүлээж авч уулзаж, яаралтай шийдвэрээ гаргахыг шаардаж байна" гэжээ.