Яг одоо төрийн ордны гадна сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Тодруулбал, коронавирусийн халдварын улмаас сэтгүүлчдийг төрийн ордонд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлж буй. Ингэснээр сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, мөн иргэдийн мэдэх эрх ч хумигдаж байгаа юм. Тиймээс телевиз, сайт, сонины сэтгүүлчид нэгдэн төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
