Самар түүхээр явсан гурван иргэн усанд осолдож, хоёр нь нас баржээ

Самар түүхээр явсан гурван иргэн усанд осолдож, хоёр нь нас баржээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газар самар түүхээр зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат гурван иргэн автомашинтайгаа “Зүүн бүрх” гол руу унасан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 20:13 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 5 км замыг туулан 20:23 цагт очиход “Газ 2410” загварын суудлын автомашин “Зүүн бүрх”-ийн гол руу унаж, жолооч З /37 настай, эрэгтэй, согтуу/ автомашинаасаа голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байсан бол зорчигч иргэн Э /52 настай, эрэгтэй, согтуу/, иргэн Б /44 настай, эрэгтэй, согтуу/ нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.