Бизнес эрхлэгчид 22 цагаас хойш үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэв

Бизнес эрхлэгчид 22 цагаас хойш үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэв

Энэ есдүгээр сарын 27-ны өдөр /2021.09.27/ УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан билээ.

Тэрбээр, "Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арван нэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гарлаа” гэсэн юм.

Тэгвэл тус шийдвэрийг эсэргүүцэн аж ахуй эрхлэгчид өнөөдрөөс цаашид үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.