Манай улсад анх удаа үхрийн арьс товруутах өвчин гарч, эдийн засгийн эрсдэл үүсгэж болзошгүй байна

Манай улсад анх удаа үхрийн арьс товруутах өвчин гарч, эдийн засгийн эрсдэл үүсгэж болзошгүй байна

Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгджээ.

Тус өвчин нь хил дамнан халдварладаг, халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин бөгөөд тус өвчнөөр өвчилсөн малын мах, шим тэжээлийг хоол хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй учраас эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэх боломжтой аж.

Өмнө нь тус өвчин манай улсад огт гарч байгаагүй бөгөөд ОХУ, БНХАУ-д л бүртгэгдэж байжээ. Хамгийн аюултай нь маш богино хугацаанд ялаа, шумуул болон бусад хавьтлаар тархаж, өвчлүүлэх учир малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө