"Чингис хаан" музейн барилгын ажил бүрэн дуусжээ

"Чингис хаан" музейн барилгын ажил бүрэн дуусжээ

“Чингис хаан" музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, тус музейн барилгын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад орсон байна.  

Тус барилгыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. “Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор юм.