Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал явах ТУУШ замын дээд хурд 100 км.цаг байна

Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал явах ТУУШ замын дээд хурд 100 км.цаг байна

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал хүртэл 32.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлж, энэ оны долдугаар сарын 05 /2021.07.05/-ны өдөр нээлтээ хийсэн.

Тус авто замыг эх сурвалжууд, “Монголын анхны хурдны зам” гэж тодотгох нь бий. Тэгвэл Тээврийн прокурорын газрын эх сурвалжууд, “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал хүртэл 32.2 км авто зам нь хурдны зам биш тууш зам” хэмээн мэдэгдэж буй.

Тодруулбал, “Тууш замд хурдны дээд хязгаарыг зааж өгдөг бол хурдны замд хурдны доод хурдыг зааж өгдөг. Иймд жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их гарч байна” гэдэг.

Тэгвэл иргэд Монгол улсад анх удаа байгуулагдсан Улаанбаатар хот,  Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дах Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хоорондын тууш замын хөдөлгөөнд оролцохдоо цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Харин автобус, мотоцикл болон чиргүүлийн автомашин цагт 80 км-ээс хэтрэхгүй бол явган зорчигч, унадаг дугуй, мотоцикл, тракторын техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс дээшгүй байна гэж заажээ.

Мөн тууш замд зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох, ухрах, буцаж эргэх, мөн жолоочийн дадлага хийх хориотой бөгөөд харин ослын улмаас зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг 50 метрээс доошгүй зайд байрлуулж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг сануулж байна.

ҮЗЭХ: