ВИДЕО: Японы гүнж Мако жирийн иргэнтэй гэрлэж, хааны удмын цол хэргэмээ хүлээлгэн өгөхөөр болжээ

ВИДЕО: Японы гүнж Мако жирийн иргэнтэй гэрлэж, хааны удмын цол хэргэмээ хүлээлгэн өгөхөөр болжээ

Олон жилийн маргаантай асуудлуудын эцэст Японы гүнж Мако энэ сард өөрийн дурлалт энгийн залуутай гэрлэхээр болжээ.

Тодруулбал, Гүнж Мако хуучин ангийнхаа залуутай гэрлэж, өөрийн хаан удмын байр сууриа хүлээлгэн өгөх аж.

Тус улсын эзэн хааны өрхийн агентлагаас мэдэгдэж буйгаар, Тэд энэ аравдугаар сарын 26-ны өдөр товлосон гэсэн байна. Хосууд анх 2018 онд хуримаа хийхээр төлөвлөөд байсан ч нөхрийн тал болох Комурогийн гэр бүлийнхэн санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан хэмээн мэдэгдсэний дараа хойшлуулсаар ирсэн аж.

Одоогоор тэднийг гэрлсэнийнхээ дараа АНУ-руу нүүх төлөвлөгөөтэй байгаа хэмээн шуугьж байгаа бөгөөд өмнө нь олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус хааны удмын сайн муу зүйлс үргэлж бичигддэг тул стрессийн эмгэгтэй болоход хүргэж байсан юм.

ВИДЕО: