Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамж, Хүүхдийн тоглоомын талбайн дээд хэсэгт өнөөдөр өглөө эрт баавгай үзэгдсэн тухай иргэний мэдээлэл тус хорооны алба хаагчдад ирсэн байна.
Энэ мэдээллийн дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсны үр дүнд Бэлхийн хүүхдийн тоглоомын талбайд үзэгдсэн зүйл баавгай биш нохой болох нь тогтоогджээ. Иймд иргэдийн хуурамч дуудлага мэдээлэл өгөхгүй байх, хиймэл оюун ухаанаар зураг бүтээж иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхаарууллаа.