"Махны наймаа хийнэ" гэх нэрийдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилсан этгээдийг интерполоор эрэн сурвалжилж, эх оронд нь авчирчээ

"Махны наймаа хийнэ" гэх нэрийдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилсан этгээдийг интерполоор эрэн сурвалжилж, эх оронд нь авчирчээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын гурван иргэнийг Монголын интерполынхон ажиллаж, эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Тодруулбал, Интерполын "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Солонгос улсаас албадан авчирсан бол "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаах гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг олж тогтоон эх оронд нь авчир мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Тэгвэл эдгээр иргэдийн дунд Эрдэнэмөнхийн Бархас гэх этгээд байсан байна. Тухайн этгээд нь 2021 онд "махны наймаа хийнэ" гэх нэрийдлээр танилаасаа их хэмжээний мөнгө залилан авч, улмаар гаднын улс орон руу оргон зайлсан нэгэн аж. Тухайн этгээдийг Монгол эрэн сурвалжилж байсан ч тэрбээр БНСУ-д орогнож байхад нь интерполын шугмаар эрэн сурвалжилж, олж тогтоон эх оронд нь авчирч, мөрдөн шалгаж байгаа юм байна.