Хөнгөн атлетикийн "Макао нээлттэй тэмцээн"-ээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ

Хөнгөн атлетикийн "Макао нээлттэй тэмцээн"-ээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ

Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан Макао нээлттэй тэмцээн 2026 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж, Зүүн Азийн бүс нутгийн хөнгөн атлетикийн тамирчид өрсөлдлөө.

Тус тэмцээний 200 метрийн зайн гүйлтэд “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Солонго 24.96 секундын амжилтаа ахиулж, 24.68 секундэд барианд орсноор алтан медаль хүртсэн байна. Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болжээ. Тамирчдыг тус тэмцээнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан, Үйцай сургуулийн багш Г.Жанцандорж нар дасгалжуулан оролцуулжээ.