"Дөрвөн сайдаа огцруулж, Нэр хүндээ өсгөж болох ч" багаараа ажиллана гэж Л.Оюун-Эрдэнэ байр, сууриа илэрхийлжээ

"Дөрвөн сайдаа огцруулж, Нэр хүндээ өсгөж болох ч" багаараа ажиллана гэж Л.Оюун-Эрдэнэ байр, сууриа илэрхийлжээ

Нийгэм, эдийн засагт үүсээд буй дараалсан хүндрэлүүд Засгийн газраас хариуцлага нэхэхэд хүргэсэн. Тухайлан шатахуун, сайжруулсан түлшний хомстолын асуудлаар салбар хариуцсан сайд нартай хариуцлага тооцохыг нийгмийн нэг хэсгийн уур амьсгал шаардаж МАН-ын зарим гишүүд ч сайн өрдсөн.

-САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ МАН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД АСУУДЛЫГ
ӨРДӨЖ БАЙГАА ЮУ-

Уг асуудал Үндэсний аюулгүй байдлын түвшинд албан бусаар яригдан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг загнаж “Хариуцлага алдсан сайд нартайгаа хариуцлага тооц” хэмээн хэлсэн байдаг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх уулзалтын дараа ч бүлгийнхээ хуралд “Би багаараа ажиллах бодолтой байна. Өнөөдөр үүссэн асуудал нь түр зуурынх” гэж хэлжээ.

Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ унших. 

Тэгвэл дээрх мэдээллийг тойрсон бодит мэдээлэл юу вэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүүлийн өдрүүдэд Засгийн газар руу ирж буй “гал”, хэл аманд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш тайван хандаж байгаа гэх. Түүний энэ харизм нэр бүх сайд нараа огцруулахгүй, энэ багаараа цааш явна гэх агуулгыг бататгаж буй аж. Тэрбээр энэ тухайгаа бүлгийн хурлын үеэрээ хэлснээс гадна УИХ-ын гишүүдэд ч ойлгуулжээ.

Харин МАН-ын зарим гишүүд түүний эл үйлдэлд ихээхэн дургүйлхэж “Сайд нараа огцруулахгүй бол Засгийн газар эрсдэлд орно” хэмээн шивнэж байгаа аж.

Гэхдээ энэ яриаг сайд болох хүсэлтэй хэд нь гаргаж, зориудаар хэвлэл рүү түгээж байгаа ч гэх мэдээлэл байгаа юм. Тус мэдээлэл үнэн, худлын аль ч байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаараа ажиллах байр, суурьтай байгаа нь чин үнэн аж. Зарим улс төрчид асуудал гарсан салбарын сайд нарыг огцруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөх, шаардахын завсраар сануулсан ч тэдний өмнөөс “Түүн шиг амархан зүйл үгүй. Огцруулж “гал” дараад Засгийн газрхын пи арыг хийж нэр хүндээ өсгөж болно.

Гэхдээ улс төрчийн зангараг, хүн чанарын асуудал бий. Огцрууллаа гэхэд ингэж болдог юм байна гэх ойлголт бий болно” гэж хариулжээ.

Ямартай ч Ерөнхийлөгчөөс эхлээд намын аппарат, гишүүдээс хүртэл шахалт ирж Н.Тавинбэх, Г.Ёндон, С.Энхболд, Л.Халтар нарт хариуцлага тооц гэж буй ч тэрбээр бодит байдал багаараа ажиллах байр, сууриа хадгалсаар эцсийн цэг хүрэх бодолтой байгаа бололтой. Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын сайд нарыг сонгох, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийнх билээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө