ВИДЕО: Японд Асо галт уул дэлбэрэхээс өмнө 16 хүн ууланд авирахаар явсан байжээ

ВИДЕО: Японд Асо галт уул дэлбэрэхээс өмнө 16 хүн ууланд авирахаар явсан байжээ

Өчигдөр  /2021.10.20/ Япон улсын өмнөд арал Кюшүд орших Асо хэмээх галт уул дэлбэрч, агаарт 3.5 км-ийн өндөр үнс цацсан байна.

Тодруулбал, Галт уулын дэлбэрэлтээс сэргийлэх нийт таван түвшнээс тус нутгийн оршин суугчдад гуравдугаар түвшний анхааруулгыг өгч, иргэдийг галт уул руу ойртохгүй байх чиглэл өгсөн байна.

Гэсэн хэдий ч тус анхааруулгыг мэдэлгүй 16 хүн тус уул руу авирахаар явсан байсан ч амжиж эргэж ирсэн талаар мэдээлжээ. Одоогоор 1592 метрийн өндөртэй Асо уулын оройгоос цацагдаад байгаа үнс нурам ойролцоох тосгон луу буух төлөвтэй байгаа талаар анхааруулаад байгаа аж.

ВИДЕО:




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө