Өнгөрсөн онд АНУ-ын Вайпаху дахь Хонувай бага сургуульд өөрийг нь гомдоосон ангийнхаа хүүхдийг шоглож зурсан өнгөт арьст 10 настай охиныг цагдаа нар баривчилж, байцаасан хэрэг гарч байжээ. Шоглуулж зуруулсан хүүхдийн эцэг эх гомдол гаргаснаар охиныг цагдаа нар сургуулиас нь гавлан баривчилсан байна. Уг явдлын дараа охин сэтгэл зүйн дарамтад орж, цочирдсон тул эцэг эх нь мужаас нүүж, сургуулиас нь шилжүүлжээ.
Тэгвэл Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо саяхан уг хэргийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэн, охины гэр бүлд 500 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. Холбооноос гаргасан мэдэгдэлд “Уг хэргийн шийдвэрлэх боломжтой байтал сургуулийн захиргаа болон цагдаа нар охиныг үндэс угсаагаар нь ялгаж, хэтийдсэн арга хэмжээ авсан” гэж үзжээ.
Эх сурвалж: Dailybeast