Холливудын нэрт жүжигчин Алек Болдвин өчигдөр/2021.10.22/ Мексикт "Rust” нэртэй киноны зураг авалтад оролцож байхдаа цэнэгтэй буугаар гал нээж, санамсаргүйгээр зураглаач Хэляна Хачинсын аминд хүрсэн билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн тветтер хуудастаа “Ээж, эхнэр, бидний хүндэт хамтран зүтгэгч байсан Халина Хатчинс амь насыг авч одсон эмгэнэлт үйл явдалд үгээр илэрхийлэхийн аргагүй маш их харамсаж байна. Эмгэнэлт явдлын үнэн зөвийг тогтоохын тулд миний бие цагдаагийн мөрдөн байцаагчтай бүх талаар хамтран ажиллаж байна. Би Халина Хатчинсын нөхөртэй нь байнгын холбоотой байгаа. Түүнд болон түүний гэр бүлд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Уран сайхны кино зураг авалтын үед ашигладаг "Prop gun" буюу сумаар бууддаггүй, зөвхөн тэсрэлт үүсгэж дуу чимээ гаргах зориулалт бүхий галт зэвсэг нь бас аюул учруулах тохиолдол байдаг.
Хэдийгээр энэхүү буунд ашиглах сум нь үзүүртээ тугалгагүй боловч, дотроо дарь ашигладаг тул тун анхаарал болгоомжтой ашиглаж, зэвсэгийн талаар мэргэжлийн хүний хяналт, зааварчлагын дор ашигладаг юм. Алдарт тулаанч Брюс Лигийн хүү Брэндон Ли 1993 онд мөн л уран сайхны кино зураг авалтын үед “Prop gun”-аас гал алдсаны улмаас амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Guardian