Баасан гараг/2021.10.22/-т нэрт жүжигчин Алек Болдвин Мексикт кино зураг авалтад оролцож байхдаа санамсаргүйгээр гал алдаж, зураглаач Хатчинсын аминд хүрсэн бол кино найруулагч Жоэл Соузаг хүнд шархдуулсан юм. Ослын дараа Алек Болдуин мэдэгдэл хийж “болсон явдалд үгээр илэрхийлэхийн аргагүй харамсаж байгаа бөгөөд цагдаа нартай бүх талаар хамтран ажиллаж байна” гэсэн юм.
Тэгвэл хүнд мөрөндөө буудуулж хүнд гэмтэл аваад байсан найруулагч Жоэл Соуза эмнэлгээс гарч анх удаа мэдэгдэл хийлээ. “Тэрбээр найз, хамтран зүтгэгчээ алдсандаа маш их сэтгэлээр унасан. Мөн энэ хугацаанд сэтгэлээр дэмжсэн бүх сайхан санаат хүнд талархал илэрхийлье” гэсэн байна.
Цагдаа нарт өгсөн мэдүүлэгт “Алек Болдвинд бууг найруулагчийн туслах өгсөн. Тухайн үед ямар ч аюулгүй гэж жүжигчинд хэлж байсан” гэжээ. Хэргийг цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй байна.
Эх сурвалж: BBC