БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэл болох “South China Morning Post”-д Монголын нүүрс тээврийн жолооч нарын тухай видео сурвалжилга нийтлэгджээ.
Уг сурвалжилгад “Хятад, Монголын хилд маш олон ачаа тээврийн машинууд оочерлож байна. Нүүрс тээврийн машинуудын жолооч нар эцэс төгсгөлгүй дараалал үүсгэж, хурдны замд хэдэн сарын турш бөөгнөрөл бий болов. Тусгаарлалтад орсон жолооч нар Хятадын талд нүүрс хүргэж өгөөд гэртээ харихын тулд улайран зүтгэж байна. Хилээр гарахын тулд жолооч нар Монголын талд коронавирусийн шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд амны хаалт зүүж, хамгаалалтын хувцас өмсөн Хятадын талд дахин шинжилгээ өгөх ёстой. Жолооч нарыг бүлэг бүлгээр нь хуваарилсан бөгөөд хэрэв тухайн жолоочийн бүлэгт коронавирус гарвал тээвэрт гаргахгүй” гэжээ.
Мөн Монгол жолооч ярилцлага өгөхдөө “Жолооч нар их бухимдалтай байгаа. Банкны зээлтэй, гэр рүүгээ мөнгө явуулах, хоол унд түлээ нүүрс авах, өвлийн хүйтэнд хувцас, хунар бэлтгэх гэх мэт ар гэрээс нь залгаж, амьдрал их хэцүү байна” гэжээ. Нүүрс тээврийн жолооч нарын талаар өгүүлэх сурвалжилгыг дараах видеоноос үзнэ үү.
ҮЗЭХ:
An endless queue of coal trucks lines this China-Mongolia highway. Strict Covid-19 measures have stranded drivers at the border for months pic.twitter.com/GfU6UZLMW0
— South China Morning Post (@SCMPNews) October 22, 2021