Домогт сагсан бөмбөгчин Майкл Жорданы өмсөж байсан хос пүүз өнгөрсөн амралтын өдрүүдэд 1,47 сая ам.доллараар зарагдаж, спортын дуудлага худалдааны түүхэн дээд амжилтыг эвджээ. Улаан, цагаан өнгө хосолсон “Nike” брэндийн уг пүүзийг Майкл Жордан 1984 онд Чикаго Буллс багт тоглож байхдаа өмсөж байсан аж.
Жорданыг сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч гэж олон хүн үздэг. 2003 онд зодог тайлсан Жордан мөн NBA-гийн түүхэн дэх анхны тэрбумтан тоглогч. Түүний гарын үсэг бүхий пүүзийг анх 1-1,5 сая ам.долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байсан ч санаанд оромгүй үр дүн гарчээ.
Эх сурвалж: BBC