ВИДЕО: “ITA” агаарын тээврийн онгоцны үйлчлэгч нар дотуур хувцастайгаа эсэргүүцлээ илэрхийлэв

ВИДЕО: “ITA” агаарын тээврийн онгоцны үйлчлэгч нар дотуур хувцастайгаа эсэргүүцлээ илэрхийлэв

Ажлын байрны цомхотголоор ажлаасаа халагдсан онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд дотуур хувцастайгаа эсэргүүцлээ илэрхийлж жагсчээ. Тодруулбал, Италийн “ITA” агаарын тээврийн компани хүний нөөцөө цомхотгох, ажилчдын цалинг бууруулах арга хэмжээ авсан байна. Үүнээс үүдэн ажлын байрны цомхотголоор ажлаасаа халагдсан 50 гаруй онгоцны үйлчлэгч эмэгтэй Ромын “Кампидоглиад” талбайд гарч дүрэмт хувцсаа тайлж дотуур хувцастайгаа зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тэд дээрх шалтгаанаас гадна “ITA” компанийн зүгээс үлдсэн ажилчдад тулгаж буй ажлын байрны нөхцөлийг эсэргүүцэн жагссан байна.

Г. Мөнхбаяр

ҮЗЭХ: