"Эмнести Интернэшнл" байгууллага Хятадын эрх баригчдын улмаас Хонконг дахь салбараа хаахаа мэдэгдлээ

"Эмнести Интернэшнл" байгууллага Хятадын эрх баригчдын улмаас Хонконг дахь салбараа хаахаа мэдэгдлээ

Хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллага Хонконг дахь салбараа энэ оны эцэс гэхэд хаана гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын эрх баригчид Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний улмаас тус байгууллага цаашид Хонконгт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн мэдэгджээ.

Энэ талаар доктор Анжула “Guardian”-д өгсөн ярилцлагадаа “Хонконгт хэрэгжүүлж буй Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн улмаас уг шийдвэрийг гаргахаас өөр аргагүй боллоо. Энэ хууль Хонконгийн хүний эрхийн байгууллагуудыг засгийн газрын ноцтой хэлмэгдүүлэлтээс айхгүйгээр чөлөөтэй ажиллах эрхийг нь хаасан” гэжээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 2020 оны 6-р сард өргөн мэдүүлсэн юм. Хуульд гадаад хэлцэл, терроризм, салан тусгаарлах, урвуулах гэмт хэрэг гэж үзсэн үйлдлүүдийг ерөнхийд нь хориглосон. Одоогоор тус хуулийг зөрчсөн 150 гаруй хүн баривчлагдсан бөгөөд тэдний талаас илүү нь яллагдагчаар татагдсан байна.

Яллагдагчаар татагдсдын дийлэнх нь улс төрийн албан тушаалтнуудыг шүүмжилсэн үг хэлсэн, ардчилал, тусгаар тогтнолыг дэмжсэн агуулгыг цахим сүлжээнд нийтэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд байсан юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 35 гаруй иргэний нийгмийн бүлэг, эвлэлүүд татан буугдсан байна.

Эх сурвалж: Guardian