Их Британийн гэрэл зурагчин саяд нэг удаа тохиох солонгын зургийг авчээ.
Тодруулбал, Дэнний Шеферт гэх иргэн өнгөрсөн ням гарагийн өглөө /2021.10.24/ 07:50 цагийн орчимд Дербишир дэр Мам Тор гэх хотын ойролцоо 20 минут орчим үргэлжилсэн үзэсгэлэнт өнгийг цацруулсан солонгыг буулгасан байна.
Тус зургийг нэгэн хоньчин /малчин/ олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа олон нийт ихэд сайшааж байгаа аж. Гэрэл зурагчин хэлэхдээ, “20 жилийн турш зураг авч байгаа. Уулын орой болон байгалийн үзэмж үнэхээр гайхалтай гэдгийг мэдсэн ч анх удаагаа ийм өвөрмөц, үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлийг олж харсан” гэжээ. Энэхүү солонго нь дан ганц өөрийн өнгийг харуулаад зогсохгүй эргэн тойрны орчин болоод тэнгэрийг гэрэлтүүлдгээрээ онцлог аж.
Эх сурвалж: BBC, UNILAD, Natureland