“Эрдэнэс Тавантолгой” ХК тендерт оролцох ерөнхий нөхцөлийг хангаагүй “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп”/Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ гэх Хятадын төрийн өмчийн компанид 1 их наяд орчим төгрөгийн үнийн дүнтэй тендер олгосон талаарх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.
Тодруулбал, 2020 онд зарласан, жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендерт ”Чайна Металлуржикал Инженеринг”ХХК (China Metallurgical Engineering Co.,Ltd.) шалгарсан байдаг. Гэтэл тус компанийн толгой компани болох "Синостеел Экьюпмент энд Инженеринг" группыг /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ " Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны наймдугаар сард зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерт шалгаруулсан талаарх мэдээ цацагдсан юм.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тус хоёр компани нь "ямар нэгэн нэгдмэл сонирхол байхгүй" тухай хариуг тендерт оролцогч талаас ирүүлсэн байна.
Тус албан бичигт “Тендерийн баримт бичгийн дагуу "China Metalluring" компани "Beijing YZH Engineering Technology"-тэй консорциумд нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийсэн байна. Sinosteel Equipment & Engineering Co., Ltd нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд China Metallurgical Engineering Co.,Ltd-тай ямар нэгэн нэгдмэл сонирхолгүй гэдгийг мэдэгдье” гэжээ.
Бидний хүргүүлсэн нэмэлт тодруулгын дагуу албан ёсны мэдээлэл ирүүлсэн байна. pic.twitter.com/eqMQqk7m3D
— Баттулга ГАНХУЯГ (@gankhuyag_mng) October 25, 2021