Өнгөрсөн наймдугаар сард Талибан хөдөлгөөн Афганистаны Засгийн эрхийг авснаас хойш тус улсад байдал эрс муудаж, томоохон хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна. Талибан бүлэглэтэй хэрхэн тэмцэх талаар дэлхий нийт анхаарч байх үед тус улсын эдийн засгийг тэтгэж байсан олон улсын тусламжууд зогсжээ.
ВВС-ийн сурвалжлагч Йогита Лимайе саяхан Афганистаны баруун хэсэгт байрлах Херат хотоор өөрийн биеэр явж сурвалжилга бэлтгэхэд өлсгөлөнд нэрвэгдсэн гэр бүл саяхан төрсөн охиноо 500 ам.доллараар зарсан тохиолдол хүртэл гарсан байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тус улсын нийгэм, эдийн засгийн байдал дордсоор байна. НҮБ “Афганистанд яаралтай тусламж үзүүлэхгүй бол сая, саяар тоологдох хүн ами алдах магадлалтай байна” гэсэн хатуу анхааруулгыг хийсэн юм.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC