Жил бүр болдог Бээжингийн марафон коронавирусийн цар тахлын улмаас хойшилжээ. Бээжингийн марафон нь 1981 оноос эхлэн өдийг хүртэл алгасалгүй болдог байсан бөгөөд Тиананьмэний талбайгаас эхэлж, Бээжингийн олимпын цэнгэлдэхэд бариандаа ордог уламжлалтай юм. Аравдугаар сарын 31-нд болох байсан энэ жилийн марафонд 30 гаруй мянган хүн гүйнэ гэсэн хүлээлттэй байжээ.
ХКН-ын өндөр албан тушаалтан нөхцөл байдлын талаар тайлбар өгснөөс гадна, “БЭЭЖИН-2022” өвлийн олимпыг цуцлах ч шаардлагатай болж магадгүй тул наана учирч болох эрсдэлийг хаах ёстой гэсэн байна.
Тус улсад халдварын тохиолдол буурсан ч эрх баригчид коронавирусийн халдвар нэмэгдэж болзошгүй гэж үзэж байгаа тул халдвар тархаж болзошгүй бүхий л үйл ажиллагааг хаах үүднээс ийнхүү хойшлуулсан байна. БНХАУ-д цар тахлын сүүлийн давлагаа өнгөрсөн наймдугаар сард болсон юм.
Г. Мөнхбаяр