Японы гүнж Маког энгийн иргэнтэй гэрлэж буйг эсэргүүцсэн иргэд жагсжээ

Японы гүнж Маког энгийн иргэнтэй гэрлэж буйг эсэргүүцсэн иргэд жагсжээ

Японы гүнж Мако энгийн иргэнтэй хуримаа хийн, албан ёсоор хааны удмын цол хэргэмээ хүлээлгэн өглөө. Тэрбээр хуульч мэргэжилтэй Кей Комуротой өнөөдөр/2021.10.26/ хуримаа хийсэн юм.

Хосууд хааны хуримын зан үйлийг алгассанаар зогсохгүй, хааны удмын гэр бүлээс гарахад санал болгодог төлбөрөөс ч татгалзжээ. Гэвч тэдний хуримыг эсэргүүцсэн иргэд өнөөдөр жагсаал хийсэн байна.

Эсэргүүцлийн жагсаал болж буй нь

Комурог гүнж Макотой хайр дурлалын харилцаатай болсноо зарласнаас хойш шар хэвлэл, олон нийтийн сүлжээний сайтууд "бай"-аа болгосон гэж хэлж болно. Хамгийн сүүлд түүнийг АНУ-аас Японд ирснийх нь дараа үсээ урт ургуулсан гэж хүртэл хүчтэй шүүмжилж байв. Зарим иргэн “түүний үс засалт уламжлалт бус бөгөөд гүнжтэй гэрлэх гэж буй хүнд тохиромжгүй” гэж шүүмжилж байжээ.

Хуримынхаа өдөр гүнж Мако ард иргэдээсээ уучлалт гуйн “Та бүхэнд төвөг учруулсандаа маш их харамсаж байна. Энэ хугацаанд намайг дэмжиж байсан бүх хүнд талархаж байна. Комуро бол миний хувьд орлуулшгүй нэгэн” гэжээ.

Японы хуулийн дагуу эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд энгийн иргэнтэй гэрлэснээр цол хэргэмээсээ татгалзах ёстой байдаг бол эрэгтэйчүүдэд уг хууль үйлчилдэггүй аж.

Эх сурвалж: BBC