Эрдэмтэд 2.5 тэрбум жилийн настай бадмаараг чулуунаас эртний амьдралын ул мөр олжээ

Эрдэмтэд 2.5 тэрбум жилийн настай бадмаараг чулуунаас эртний амьдралын ул мөр олжээ

Эрдэмтэд 2.5 тэрбум жилийн настай бадмаараг чулуун дотроос эртний амьдралын ул мөр олсон талаар мэдэгдлээ. Гренландаас илрүүлсэн уг бадмаараг чулуунд цэвэр нүүрстөрөгчөөс бүтсэн бал чулуу агуулагдаж байжээ. Нүүрстөрөгчийн химийн шинж тэмдэг нь эрт үеийн амьдралын үлдэгдэл болохыг харуулж байгаа аж.

Эрдэмтэд нүүрстөрөгчийг биологийн гаралтай эсэхийг тодорхойлохын тулд хими, тэр дундаа нүүрстөрөгчийн атом дахь изотопуудын найрлагыг судалжээ. Канадын Ватерлоогийн их сургуулийн газар ба байгаль орчны шинжлэх ухааны профессор Крис Якымчук "Уг бадмаарагны доторх бал чулуу үнэхээр өвөрмөц. Бид бадмаараг чулуулагт эртний амьдрал байдгийг нотлох баримтыг анх удаа харж байна" гэсэн байна.

Бал чулуу нь одоогоос 2.5 тэрбум жилийн өмнөх чулуулгаас ихэвчлэн олддог. Энэ үед дэлхий дээр агаар мандалд хүчилтөрөгч дутмаг, зөвхөн бичил биетэн, замаг оршин тогтнож байсан үе юм. Судалгааг өнгөрсөн долоо хоногт “Ore Geology Reviews” сэтгүүлж нийтэлжээ.

Эх сурвалж: CNN