ОХУ 60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг зайнаас ажиллуулахаар болжээ

ОХУ 60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг зайнаас ажиллуулахаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бүс нутгуудын дарга нарт 60-аас дээш насны, мөн архаг хууч өвтэй ажилчдыг дөрвөн долоо хоногийн хугацаанд зайнаас ажиллуулах шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, тус ангилалд хамаарах иргэдийг дархлаажуулахыг үүрэгдсэн байна.

Мөн өдөрт хийх коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний тоог нэмж, шинжилгээ нь эерэг гарсан иргэдийг аль болох хурдан тусгаарлахыг даалгажээ. Тус улс халдварын тархалтыг бууруулах чиглэлээр энэ мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр  Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков Оросын бүх их дээд сургуулийн хичээлийн үйл ажиллагааг зайнаас буюу онлайнаар зохион байгуулах судалгааг хийж байгаа талаар мэдээлсэн юм.

Эх сурвалж: Izru