Монгол улстай хил залгаа Эжин хошуунд халдвар тархсан тул намын даргыг нь ажлаас чөлөөлжээ

Монгол улстай хил залгаа Эжин хошуунд халдвар тархсан тул намын даргыг нь ажлаас чөлөөлжээ

ӨМӨЗО-ны эрх баригчид Хятад, Монголтой хил залгаа Эжин хошууны намын дарга Чэнь Жанюныг халдварын тархалтын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй, хариуцлагагүй ажилласан хэмээн өчигдөр /2021.10.26/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар “Global Times” мэдээллээ.

Үүнээс өмнө Эжин хошууны зургаан албан тушаалтныг мөн хариуцлага алдсан хэмээн албан тушаалаас нь чөлөөлөөд байв. Тухайлбал, орон нутгийн цагдаагийн дэд дарга Цао Сяофэнийг өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд хатуу хяналт тавьж чадаагүй шалтгаанаар, орон нутгийн иргэний хэргийн газрын удирдах албан тушаалтан Ченг Тингийг хорио цээрийн нөхцөл байдлын талаар цаг тухайд нь үнэн зөвөөр мэдээлээгүй гэж тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Эжин хошуунд хамгийн анх аравдугаар сарын 17-ны өдөр COVID-19 халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш даваа гараг/2021.10.25/-т 15 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 58-д хүрсэн хэмээн орон нутгийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Эх сурвалж: Global Times