Энэ аравдугаар сарын 31-ны өдөр “Halloween” буюу бидний нэрлэж заншсанаар сүнсний баяраар БНСУ-ын Сөүл хотын Хундэ, Итэвон, Ганнам зэрэг олон нийтийн томоохон газруудад нийгэмд зай барих дэг журам зөрчсөн гадаад иргэдийг албадан буцаахаа мэдэгдлээ.
Тодруулбал, Өнөөдрөөс буюу аравдугаар сарын 27-ноос ирэх арван нэгдүгээр сарын 03-ны өдөр хүртэл гадаад иргэдийн олноор цуглардаг дээрх үйлчилгээний газруудын халдвар хамгааллыг чангатгаж, дэг журам зөрчсөн гадаад иргэдийг албадан нутаг буцаах, байгууллагын хувьд үйл ажиллагааг нь зогсоох, торгууль ногдуулах зэрэг аргаа хэмжээ авна гэжээ.