Одон орончид НАСА-гийн Чандра рентген телескопын тусламжтай манай галактикаас өөр галактикт анх удаа дэлхийтэй төстэй гариг олж илрүүлжээ.
Эрдэмтэд одоогоор манай галактик буюу сүүн замд оршдог нарны аймаг болоод түүний ойр орчмын оддын аймгаас дэлхийтэй адил төстэй 500 гаруй гариг илрүүлсэн байдаг бол ийнхүү Мессье 51 хэмээх өөр галактикаас илрүүлсэн анхны тохиолдол болсон байна.
Энэхүү галактик нь Сүүн замын бүлэг одны орд буюу манай галактикаас 28 сая гэрлийн жилийн зайтай юм. Мөн сүүлийн үед дэлхийтэй адил төстэй гэгдэх гаригууд эрс нэмэгдэж 4000-д удахгүй хүрэх магадлалтай байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC