БНСУ-ын Соёл,спорт, аялал жуулчлалын яамны санаачлалаар Солонгосын олон улсын соёлын солилцооны агентлаг хамтран зохион байгуулж буй "WONDER FRAME" Тайланд, Монгол соёлын өдөрлөг энэ аравдугаар сарын 30, 31-нд болно гэжээ.
Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын төвд Хан мөрний дунд байрлах "NODEUL” арал дээр зохион байгуулагдах аж. Тус үйл ажиллагаанд Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг, сурталчлан таниулах зорилготой Солонгос Монгол залуусын нэгдэл болсон “Let's Ko&Mongolia Newtwork NGO” гэх байгууллага "WONDER FRAME" арга хэмжээнд оролцохоор ажиллаж байна.