Австрали улс вакцин хийлгэсэн иргэдээ гадаадад зорчихыг албан ёсоор зөвшөөрлөө

Австрали улс вакцин хийлгэсэн иргэдээ гадаадад зорчихыг албан ёсоор зөвшөөрлөө

Австрали улсын эрх баригчид 11 дүгээр сарын 1-ээс эхлэн коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдээ гадаадад зорчихыг албан ёсоор зөвшөөрлөө. Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 18 сар гаруй хугацаанд иргэдээ гадаад оронд зорчихыг хориглосон. Мөн энэ хугацаанд гадаадад амьдарч байсан иргэд ч эх оронд руугаа буцах боломжгүй байсан юм.

Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр ярилцлага өгөхдөө “Вакцинжуулалт орон даяар өндөр түвшинд явагдаж байгаа тул хилээ нээх болсон” гэжээ. Австралийн эмийн зохицуулагч байгууллагын мэдээлснээр тус улсын 16-аас дээш насны иргэдийн 90 хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан байна.

Австралийн хамгийн том хотууд болох Сидней, Мельбурн хотууд Дельта хувилбараас үүдэлтэй халдварын гурав дахь давлагаанд нэрвэгдээд байсан. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлсэн вакцинжуулалтын зорилго биелсэн тул тус хотууд хатуу хязгаарлалтуудаа аажмаар зөөлрүүлээд байгаа юм.

Эх сурвалж: CNN