АНУ-ын Хүнс, Эмийн захиргаа/FDA/, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC)-ийн зөвлөхүүд 5-11 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн эсрэг "Pfizer-BioNTech" компаниудын вакциныг яаралтай горимоор эмнэл зүйд ашиглахыг дэмжжээ.
Мягмар гараг/2021.10.26/-т болсон хуралдааны үеэр хоёр агентлагийн зөвлөхүүд бүгд “5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулснаар эрүүл мэндийн бусад эрсдэлээс сэргийлж чадна” гэдэгт санал нэгдсэн байна.
Эрүүл мэндийн тэргүүлэх байгууллагуудын зөвлөхүүд зөвшөөрснөөр тун удахгүй албан ёсны шийдвэр гарч баталгааждаг. Улмаар АНУ ирэх сарын 3-аас 5-11 насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг эхлүүлэх төлөвтэй байна хэмээн мэргэжилтнүүд таамаглажээ.
CDC-ийн мэдээлснээр тус улсад 5-11 насны 1,8 сая орчим хүүхэд халдвараар өвдсөн бол 200 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Нас барсан хүүхдүүдийн дийлэнх нь суурь өвчтэй байжээ.
Эх сурвалж: CNBC